
Hey Junior нь Balabala брэндийн сурагчийн дүрэмт хувцасны дэд брэнд юм.
Hey Junior нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш ажилчдад зориулсан дүрэмт хувцсыг судалгаа, загвар дизайн, материалын чанарын өндөр шаардлагад нийцүүлэн боловсруулж, үйлдвэрлэн нийлүүлдэг.
Ерөнхий боловсролын сургуулийн нийт хэрэгцээг хангахын тулд сурагчдад зориулсан, чанарын стандартад нийцсэн, тав тухтай, хүүхдийн биед ээлтэй, орчин үеийн загварын дүрэмт хувцасны шийдлийг бий болгохыг зорин ажилладаг.
Hey Junior нь Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран тухайн сургуулийн онцлогт тохирсон дүрэмт хувцасны загвар, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн цогц шийдлээр ажилладаг.
Бид сургуулийн өнгө төрх, загварын шаардлагад нийцүүлэн дүрэмт хувцасны загвар боловсруулж, үйлдвэрлэн нийлүүлэхээс гадна өөрийн салбар дэлгүүр болон онлайн сувгаар борлуулалт, хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг.
Судалгаа → Загвар дизайн → Үйлдвэрлэл → Нийлүүлэлт → Борлуулалт
гэсэн үе шаттайгаар сургуулиудтай хамтран ажиллана.
Сургууль, байгууллагын дүрэмт хувцасны загвар, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
📞 9902-3418
📧 odzaya.t@balabala.mn
“Грийн Амиго” ХХК
Hey Junior by Balabala-ийн албан ёсны борлуулагч